
Германы Берлин хотноо “Across Epochs” тусгай үзэсгэлэн нээлтээ хийв. Тус үзэсгэлэн нь "Alte Nationalgalerie" музейн 150 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж байгаа бөгөөд XIX зууны урлагийг XX зууны сүүл үеийн болон орчин үеийн уран бүтээлчдийн бүтээлүүдтэй зэрэгцүүлэн толилуулж буйгаараа онцлог юм.
Үзэсгэлэнд Жоан Миро, Энди Вархол зэрэг зэрэг уран бүтээлчдийн бүтээлийг XIX зууны урлагийн бүтээлүүдтэй харьцуулан дэлгэжээ.
Үзэсгэлэн музейн гурван давхрын нийт арван танхимд зохион байгуулагдаж, өөр өөр цаг үеийн уран бүтээлүүдийн хоорондын ижил төстэй болон ялгаатай шинжийг үзэгчдэд эргэцүүлэн харах боломжийг олгожээ. Энэ нь шинэ, хуучин үеийг холбосон гүүр болж байна хэмээн мэргэжилтнүүд дүгнэв.
Зохион байгуулагчдын үзэж буйгаар, бүтээлүүдийг уламжлалт цаг хугацааны дарааллаар бус, харилцан уялдаа холбоогоор нь зэрэгцүүлэн үзүүлэх нь урлагийн талаар эрс өөр өнцгөөс тольдох боломжийг үүтгэж байгаа аж. Үзэсгэлэн 2027 оны хоёрдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ.