
ЮНЕСКО-гийн шийдвэрээр 2000 оноос эхлэн жил бүрийн 2 сарын 21-нд Олон улсын эх хэлний өдрийг тэмдэглэдэг болсон.
Энэ өдрийн гол зорилго нь эх хэлний олон янз байдал, хэл соёлыг хамгаалах, олон хэлтэй нийгмийг дэмжих явдал юм. 2026 оны Олон улсын эх хэлний өдөр “Олон хэлний боловсролын талаарх залуучуудын дуу хоолой" уриан дор болж байна.
Өнөөдөр дэлхий даяар 7000 гаруй хэлээр ярьдаг бөгөөд тэдгээрийн дор хаяж 3000 буюу 40 хувь нь устах аюулд ороод байна.
Англи хэл бол хамгийн өргөн тархсан хэл бөгөөд 186 оронд ойролцоогоор 1.5 тэрбум хүн энэ хэлээр ярьдаг. Дэлхийн хэлнүүдийг каталогжуулдаг Ethnologue мэдээллийн сангийн мэдээлснээр, англи хэлээр ярьдаг 10 хүн тутмын хоёр нь төрөлх хэл нь бөгөөд үлдсэн 80 хувь нь англи хэлийг хоёр дахь, гурав дахь эсвэл түүнээс дээш хэл болгон ашигладаг ажээ.
Мандарин хятад хэлээр 1.2 тэрбум хүн харилцдаг бол хинди хэл 609 сая хүн ярьдагаараа гуравдугаарт, испани (559 сая), араб хэлүүд (335 сая) удаалж байна.