
АН-ын дарга О.Цогтгэрэл Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөрөө Г.Буянбаатарыг томиллоо.
Г.Буянбаатар нь ШУТИС-ийг инженер мэргэжлээр төгсөж, төрийн захиргааны менежмент чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Ажилласан байдлын тухайд "НЭПКО" компанийн гүйцэтгэх захирал, Монголын шилдэг нийтлэлчдийн клуб-Baabar.mn-ний ерөнхий менежерээр ажиллаж байсан юм.
Түүнийг нийгмийн сэтгэл зүй, олон нийттэй харилцах салбарт ажилласан туршлагатай хэмээн үзэж зөвлөхөөрөө томилжээ.