
Ерөнхий сайд Н.Учрал ногоон санхүүжилтийн бодлого хэрэгжүүлэх хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзлаа. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт ногоон зээлийн чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар танилцуулсан юм. Ногоон зээлийн хугацаа 30 сараас 60 сар хүртэл уртсаж, сарын төлөлт 40 орчим хувиар буурч, хүү нь бусад зээлээс 4-6 хувиар хямд байгаа аж. Ногоон зээлд нарны хавтан, цахилгаан тээврийн хэрэгсэл, дулаалга багтдаг юм.
2030 он гэхэд нийт зээлийн багцад ногоон зээлийн эзлэх хувийг 10 хувьд хүргэхээр төлөвлөж байна.
“Энэ бол ногоон хөгжлийн замын эхний ахлам, шинэ гараа. Цаашид эх үүсвэрийг олшруулахын хэрээр нөхцөл нь хөнгөн, бүтээгдэхүүний тоо, төрөл, хүртээмж нэмэгдэх учиртай. Хөгжлийн банк ногоон санхүүжилтийн хямд эх үүсвэр татаж, холимог санхүүжилтийн шийдэл гаргаж ажиллахаар бэлтгэлээ базааж байна. Хөрөнгийн зах зээлд ногоон бонд зэрэг арга хэрэгсэл ашиглахыг тууштай дэмжинэ. Өрхийн орлого амьжиргааг харгалзан зарим хөнгөлөлттэй татаасуудын эх үүсвэрийг нэмэх зэрэг хийх ажил, шийдэх асуудал олон байгаа”-г Засгийн газрын тэргүүн хэллээ.