Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа өндөрлөлөө. Энэ даваанд улсын начин цолны болзол хангаад байсан Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн арслан М.Бэлгүтэй зургаа давж улсын харцага цолны цолзол хангалаа. Тэрээр зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаярыг өвдөг шороодууллаа.