
Монголын үндэсний бөхийн холбооноос энэ долоо хоногт чансааг шинэчлэн гаргалаа. Бөхчүүдийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий 4500 оноогоор тэргүүлсэн бол улсын арслан Э.Батмагнай, улсын заан С.Сүхбат нар адил 4050 оноогоор хоёр, гуравт бичигдлээ. Чансааны дөрөвт улсын арслан Ц.Бямба-Отгон, тавд аймгийн арслан М.Баяржавхлан, зургаад улсын харцага Б.Зоригтбаатар бичигдлээ.
Бөхчүүдийн чансаа:
1. Улсын заан Б.Бат-Өлзий -4500 оноо
2. Улсын арслан Э.Батмагнай -4050 оноо
3. Улсын заан С.Сүхбат – 4050 оноо
4. Улсын арслан Ц.Бямба-Отгон -3650 оноо
5. Аймгийн арслан М.Баяржавхлан -2750 оноо
6. Улсын харцага Б.Зоригтбаатар – 2600 оноо
7. Аймгийн арслан Д.Алтанцоож – 2600 оноо
8. Аймгийн арслан Н.Амгаланбаатар – 2550 оноо
9. Улсын начин Б.Даваа-Очир – 2400 оноо
10. Аймгийн арслан Б.Очирхүү - 2300 оноогоор эхний 10-д бичигдлээ.