
Монгол Улсад болж буй боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээн шийдвэрлэх тулаанууд болж байна.
“Улаанбаатар 2026” тэмцээнд Энэтхэгийн багийн 16 тамирчин медалийн болзол хангасан бол Казахстаны 13, Узбекистаны 11, БНХАУ-ын найман тамирчин хагас шигшээд үлдээд байна. Манай улсаас таван тамирчин хүрэл медалийн болзол хангаж хагас финалд шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун Энэтхэгийн тамирчин Прияатай тулалдаж ялагдсанаар тивийн аваргын хүрэл медалийг хүртлээ. Тэрээр Монголын багийн медалийн буухиаг эхлүүлсэн юм.
“Аса арена”-д болж буй Азийн аварга шалгаруулах тэмцээний өнөөдрийн хоёр дахь хэсгийн тоглолтууд 17:00 цагаас эхэлнэ. Маргааш хүнд жингийн тулаанууд болно.
