
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зохион байгуулж буй "Улаанбаатар опен-2026" тэмцээний сонгомол бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд болж байна.
Өнөөдөр дэвжээнд гарсан манай бөхчүүдээс 55 кг-ын жинд М.Даваабанди хүрэл медалийн болзол хангалаа. Тэрээр мөнгөн медалийн төлөө 2025 оны ДАШТ-ий 5-р байрын шагналт, Туркийн бөх Мухаммет Эмин Чакыртай барилдахаар болсон байна.
М.Даваабанди эхний барилдаанаа Энэтхэгийн тамирчин, энэ оны Азийн АШТ-ий мөнгөн медальт Лалиттай хийж 14:7-оор ялсан юм.