
“Айчи-Нагоя 2026” Азийн наадмын сагсан бөмбөгийн эмэгтэй багуудын хэсгийн тоглолтууд өнөөдөр өндөрлөж, шөвгийн наймд өрсөлдөх багууд бүрэн тодорно.
Монгол Улсын шигшээ баг “С” хэсэгт БНСУ, Тайвань, Малайзын багуудтай багтсан. Манай сагсчид өнөөдөр Малайзтай тоглож хожсон тохиолдолд шөвгийн наймд өрсөлдөх эрх авах юм.
Xэсэг бүрт гуравт эрэмбэлэгдсэн гурван багаас хоёр нь хэсгээс нэг, хоёроор гарсан багуудын хамт цааш өрсөлдөх эрхийг авах бөгөөд манай багт боломж бий.
Монгол-Малайзын тоглолт 18:00 цагаас эхэлнэ.