
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат аймгийн арслан Э.Баасанжав улсын начин Ч.Батчулуунаар тав давлаа.
Хөвсгөл аймгийн арслан хоёр Баасанжавын том хэмээх Э.Баасанжав нь ийнхүү улсын начин цолны болзол хангалаа.