Өнөөдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голд живчихлээ гэсэн дуудлага 15:01 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Бага насны хоёр хүүхэд усанд хөл алдсаныг иргэдийн тусламжтайгаар нэгийг нь авран гаргасан бол нөгөө нь голд урсаж осолджээ.
Эрэн хайх ажиллагааны явцад осолдсон газраас 20–25 метрийн зайд, хоёр метрийн гүнд нэг хүүхдийн цогцсыг олж, гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Иймд Онцгой байдлын байгууллагаас эцэг эх, асран хамгаалагч нарт хандан бага насны хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.