
Засмал замын дугуйн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабын Аль-Кассим хотод болж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч А.Алтансүхийн удирдлага дор дөрвөн насны ангилалд 23 тамирчин оролцож байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн уралдаанд манай баг эхний медалиа авлаа.
U23 насны ангиллын ганцаарчилсан гараатай 24.6 км-ийн уралдаанд үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Х.Тэмүүлэн мөнгөн медаль хүртлээ. Түүний хувьд өмнө нь 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний бөөн гараатай уралдаанаас мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд тивийн хошой медальтан боллоо. Тэмцээн ганцаарчилсан болон бөөн гараатай уралдаанаар үргэлжилж байна.
