
БНСУ-ын Дэгү хотод хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийлээ. Ирэх есдүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжлэх энэхүү тэмцээнд 106 орны 35-аас дээш насны 7500 мянга гаруй тамирчин, 4000 орчим албаныхан хөнгөн атлетик, талбай, замын төрөлд өрсөлдөхөөр Дэгүд цуглажээ. Манай улсаас гавьяат тамирчин Ц.Раднаа тэргүүтэй 50 гаруй тамирчин оролцож байна.
Тэмцээний эхний өдөр 90-ээс дээш насны эрэгтэйчүүдийн 100 метрийн төрөлд гавьяат тамирчин Ц.Раднаа 18.29 секундийн амжилтаар түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Түүний хувьд дахин таван зай, төрөлд уралдана.
Дүүгүүр шидэлтийн эмэгтэйчүүдийн +85 насны ангилалд МУГТ Т.Цэрэндолгор хүрэл медаль хүртлээ. Энэ төрөлд Их Британийн тамирчин Эвайн түрүүлжээ.
Монголын баг эхний өдөр алт, хүрэл медаль хүртсэнээр медаль хүртсэн орны тоонд бичигдэж эхэллээ.
