Улсын баяр наадмын хурдан азарганы уралдаанд 153 азарга бүртгүүлсэн ч олон азарга хасагдаж, сэрвээний өндрөөрөө стандарт хангаж үлдсэн 106 азарга тоосоо өргөлөө. Айргийн тавд хурдалсан азаргануудыг танилцуулъя.

1. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Монгол Улсын алдарт уяач, "Шандас транс" компанийн захирал И.Золбоогийн цавьдар халзан, 

2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, "Эрдэнэт хүлэг" уяачдын холбооны тэргүүн, уяач Г.Бат-Эрдэнийн зээрд халзан,

3. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Д.Отгонлхагвын солонго хүрэн, 

4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн алдарт уяач Ч.Батжаргалын зээрэн зээрд,

5. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн алдарт уяач Б.Тогтохын хүрэн халзан.