Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд аймгийн арслан Н.Өсөхбаяр улсын заан Б.Пүрэвсайханаар долоо давж зааны болзол хангалаа.
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр тавын даваанд улсын гарьд Б.Гончигдамбыг давж начны болзол, зургаагийн даваанд улсын заан М.Лхагвагэрэлийг давж харцага цолны болзол, долоогийн даваанд улсын заан Б.Пүрэвсайханыг давж заан цолны болзол хангалаа.
ДОЛООГИЙН ДАВАА:
Дархан аварга Н.Батсуурь – аймгийн арслан О.Наранбаатар
Улсын аварга П.Бүрэнтөгс – аймгийн арслан М.Бэлгүтэй
Улсын заан Б.Пүрэвсайхан – аймгийн арслан Н.Өсөхбаяр
Улсын заан Б.Бат-Өлзий – улсын начин Э.Батмагнай