
2004 оны Афины олимпын мөнгөн медальт, WBA, WBC, IBF, IBO холбооны дунд жингийн дэлхийн аварга, алдарт тамирчин Геннадий Головкин манай улсад ажиллаж байна. Тэрээр энэ удаа Дэлхийн боксын холбооны ерөнхийлөгч, Казахстаны үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчийн хувиар ирлээ.
Геннадий Головкин одоогоос 22 жилийн өмнө Грекийн Афин хотод болсон зуны олимпын наадмын финалд Оросын боксчинд ялагдаж байсан бол дэлхийн аварга болохдоо өрсөлдөгч бүрээ онооны илт давуугаар хожиж байв. Үүнээс гадна мэргэжлийн боксын рингэнд 45 тулалдаж 42 ялахдаа 37-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан бөгөөд замналдаа ердөө хоёрхон ялагдаж, нэг удаа тэнцэж байсан шилдэг боксчин юм.
Г.Головкин “Аса арена”-д болж буй насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж, тэмцээний бэлтгэл ажилтай танилцаж байна. Тэрээр мөн Монголын олимпын хороонд зочилжээ.

