Ардчилсан намын даргыг сонгох Үндэсний бодлогын хорооны хурал Төрийн ордонд боллоо.
Намын даргыг сонгохдоо эхний шатны санал хураалтад 10-аас доош хувийн санал авсан нэр дэвшигчид хасагдах журмаар өрсөлдөж буй. Тэгвэл эхний санал хураалтын дүн гарчээ.
Санал хураалтаар,
Улмаар нэр дэвшигч Б.Отгонбат хасагдаж, хоёр дахь шатны санал хураалт явагдахаар болсон ч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа нар нэрээ татаж буйгаа зарласан юм. Ингэснээр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхын саналаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл тус намыг удирдахаар боллоо.


