
Холливудын нэрт жүжигчин Жонни Дэппийн тоглосон “Day Drinker” киноны анхны трейлер цацагдсан нь кино ертөнцийн ээлжит дуулианы нэг болоод байна. "Lionsgate" студийн тус бүтээлийг “The Amazing Spider-Man” киноны найруулагч Марк Вэбб найруулж, Жонни Дэппээс гадна Пенелопе Круз, Мэдлин Клайн нар гол дүрд тогложээ.
Кинонд хувийн дарвуулт онгоц дээр ажилладаг бармен бүсгүй Лорна үл таних, нууцлаг зорчигч Келлитэй таарснаар үйл явдал эхэлнэ. Гэвч энэхүү уулзалт тэднийг тун удалгүй гэмт хэргийн ертөнцтэй холбоотой нэгэн аюултай эмэгтэйтэй холбох аж. Тэд хэн хэнийгээ танихгүй боловч өнгөрсөн үеийн нууцлаг үйл явдал аажмаар өгүүлэмжийг нэгэн цул болгож зангидна.
Трейлерээс харахад Дэппийн бүтээсэн Келли бол энгийн нэгэн нууцлаг зорчигч биш бөгөөд өшөө авалт, үхэл, гэмт хэрэг, ер бусын үйл явдалтай холбоотой дүр болох нь илүү тодорхой болжээ. Мөн гол дүр өөрийн түүхийг өшөө авалт эсвээс сүнсний түүх ч байж магадгүй хэмээн хэлдэг. Үүнээс үзэхэд зарим хэсэгт ер бусын, айдас төрүүлэм дүрслэл гарч байгаа боловч кино уран бүтээлчид нууцаа бүрэн задалсангүй.
“Day Drinker” нь Жонни Депп, Пенелопе Круз нарын дөрөв дэх хамтын бүтээл болж байгаа юм. Тэд өмнө нь “Blow”, “Pirates of the Caribbean: On Stranger Tides”, “Murder on the Orient Express” зэрэг кинонд хамтран тоглож байжээ.
Тус кино 2027 оны гуравдугаар сарын 26-нд АНУ-ын кино театруудаар нээлтээ хийхээр төлөвлөсөн байна.