
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сар шинийн баярыг тохиолдуулан өнөөдөр 10:00 цагаас төрийн дээд цол, одон, медаль гардуулна.
Одоогийн байдлаар гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзавыг Ардын жүжигчин, гавьяат тамирчин Д.Сэрээтэрийг Хөдөлмөрийн баатар, Улсын аварга Ч.Санжаадамбыг гавьяат тамирчин, "Thu Hu" хамтлагийн гишүүн Г.Нямжанцанг гавьяат жүжигчин цолоор шагнана гэсэн мэдээлэл гараад байна.