
Нийслэлийн тэргүүний 14-р сургуулийн багш спортын мастер О.Хишигсүрэн агсны нэрэмжит сургуулийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 8-9-р анги, 10-12-р ангийн нийт 61- н бүлгийн 610 сурагч оролцож, аваргуудаа тодруулжээ.
Аварга анги:
О.Уянга багштай 9к анги
Ц.Бямбасүрэн багштай 8о анги
Ц.Болормаа багштай 9л анги тус тус шалгарав.
Шилдэг тоглогчид:
8о ангийн сурагч З.Мандахнаран
9к ангийн сурагч Ч.Ананд
12б ангийн сурагч А.Билгүүн
11г ангийн сурагч Б. Тамираа нар тодорлоо.