
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 16 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргав.
Нийт дуудлагын 65 нь объектын гал түймэр, 3 нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, 9 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.