
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "12-р ангийн хүүхдийг танихгүй хүүхдүүд хутгалсан" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, тухайн хүүхдийг гэртээ харих замд нь үл таних хүүхэд шилбэн тус газар нь хутгалж гэмтээснийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Иймд эцэг, эхчүүд та бүхнийг өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, шөнө оройн цагаар ганцааранг нь явуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.