
Ардчилсан намаас долоо хоног бүрийн дөрөв дэх өдөр 11:00 цагаас "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал зохион байгуулдаг. Энэ удаа АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрээр "УИХ-ын гишүүний тавьж буй шаардлагын дагуу Засгийн газар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг ойрын хугацаанд чөлөөлөхгүй бол АН-ын зүгээс Засгийн газрыг огцруулах акц өрнүүлнэ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд 30 хоногийн хугацаатай үүрэг өгсөн. Гэтэл 2022 оноос хойш хоёр парламент, гурван Засгийн газар дамжин ажиллаж байгаа хүнээс бодитой үр дүн хүлээх боломжгүй" гэв.