
Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн Шивдэгийн ам орчимд Хөвсгөл нуурын мөсөн дээр том хэмжээний хар хил үүссэн талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээлжээ. Улмаар иргэд, малчдыг мөсөн замаар зорчихгүй байхыг анхааруулав. Хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн, завсраар нь ус мэлтэлзэн ил гарсан хэсгийг хэлдэг бол цагаан хил нь мөс хоорондоо мөргөлдөн овойж, овоорч тогтсон, алсаас мөсөн уул мэт харагддаг хэсгийг нэрлэдэг байна.