
Бүүкэрийн шагнал хүртсэн зохиолуудаас Хан Ганы “Цагаан хоолтон” роман уншигчдын хамгийн дуртай номоор шалгарав.
Нобелийн утга зохиолын шагналт Хан Ган 2007 онд бичиж, 2015 онд Дэбора Смит англи хэл рүү орчуулсан “Цагаан хоолтон” роман 2016 онд Бүүкэрийн шагнал авсан билээ. Шагнал гардуулах ёслолын шинэ форматын арван жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагчид уншигчдын дунд санал хураалт явуулжээ. Уг санал хураалтаар арван мянган уншигчаас 2016-2025 онд Бүүкэрийн шагнал авч байсан зохиолуудаас хамгийн дуртайг нь асуусан аж. Ийнхүү нэгдсэн дүнгээр уншигчдын гуравны нэг нь “Цагаан хоолтон” романыг сонгосон байна.
“Цагаан хоолтон” уншигчдын хамгийн дуртай романаар шалгарсныг тэмдэглэж Бүүкэрийн шагналын хороо Хан Ганы ярилцлагыг нийтэлжээ. Тус ярилцлага дээр зохиолч романыхаа талаар “Энэ роман ийм их уншигчтай болно гэж би хэзээ ч төсөөлж байгаагүй. Романыг бичиж байхдаа дуусгаж чадах эсэх бас зохиолчоороо үргэлжлүүлж ажиллах эсэхдээ ч эргэлзэж байлаа. 2016 онд Бүүкэрийн шагнал хүртсэн нь нэн жигтэй мэдрэмж төрүүлсэн. Гэхдээ сайн утгаараа” хэмээжээ.