
ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр монгол хүн сансарт ниссэний түүхт 45, Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан “Хоёр нуурын цом” олон улсын хоккейн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Хоёр үе шаттай болох нөхөрсөг тэмцээнд Монгол, ОХУ-ын Буриадын шигшээ болон Эрхүү мужийн “Польтех” баг оролцоно. Тэмцээн хоёдугаар сарын сарын 25-нд нээлтээ Эрдэнэтэд нээлтээ хийнэ. Улмаар ОХУ-ын Буриадын Максимаха тосгонд хоёрдугаар сарын 28-д үргэлжлэх аж. Багууд тойргоор тоглож хамгийн олон хожсон баг цомын эзнээр тодорно. Энэхүү тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа ажиллаж байна.
“Хоёр нуурын цом” тэмцээн нь хоёр орны залуу тамирчдыг нэгтгэсэн спортын томоохон уулзалт болоод зогсохгүй, олон улсын оюутны спортын хөдөлгөөнийг хөгжүүлэх чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцоллоо.