
Дорнод аймгийн нутаг дэвсгэрт энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр “Тээврийн хэрэгсэл жалга руу унасан” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Шалгалтаар жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota Prius” маркийн автомашин жолоодож яваад жалга руу орсон нь тогтоогдсон байна.
Уг ослын улмаас нэг хүн гэмтжээ. Хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас жолооч нарт хандан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, анхаарал болгоомжтой оролцохыг анхаарууллаа.