Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа үргэлжилж байна. Энэ даваанд улсын начин цолны болзол хангаад байсан Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн хурц арслан О.Наранбаатар улсын гарди Ө.Бат-Оршиход амлуулан барилдсан. Аймгийн хурц арслан О.Наранбаатар улсын гарди Ө.Бат-Оршихоор зургаа давж харцага цолны болзол хангалаа

Улсын харцага цолны болзол хангаад буй аймгийн арслан О.Наранбаатар нь 2012 онд сумын заан, 2016 онд аймгийн харцага, 2018 онд аймгийн арслан цол хүртсэн бөгөөд 2021 онд аймгийн арслан цолоо баталсан юм.