
Долдугаар сарын эхээр ам.долларын ханш харьцангуй өсөж 3605 төгрөг хүрээд байсан билээ. Харин сарын сүүлээр 3615 төгрөгт буюу 2025 оны хамгийн өндөр ханшдаа хүрсэн юм.
Наймдугаар сарын эхээр ам.доллар харьцангуй буурч 3603-3610 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол өнөөдрийн байдлаар эргээд өсчээ.
Монголбанкны нэрлэсэн ханшаар ам.доллар 3593 төгрөг, валют арилжааны банкуудад 3610-3612 төгрөг, валют арилжааны төвүүдэд 3608-3615 төгрөгийн ханштай буюу өнгөрсөн долоо хоногоос 3 төгрөгөөр нэмэгдсэн байна.