
Artemis II хөтөлбөрийн үеэр түүхэн мөч тохиолоо. Тус нислэг сарны хажуугаар ойртон нисэх (lunar flyby) ажиллагааг амжилттай гүйцэтгэж, сартай хамгийн багадаа 4067 милийн зайд хүрсэн байна.
НАСА-гийн Orion хөлгөөр нисэж явсан багийнхан сарны алслагдсан хэсгийг тойрох үед дэлхийгээс ойролцоогоор 252 756 милийн зайд хүрч, Aполло 13-ын тогтоосон, хүний хүрсэн хамгийн алс зайны дээд амжилтыг шинэчилжээ.
Энэхүү нислэг нийт 7 цаг үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд сансрын нисэгчид өмнө нь хүний нүдээр бараг ажиглагдаж байгаагүй сарны гадаргууг харахад сарны алс талын ойролцоогоор 21 хувьд нь нарны гэрэл туссан байжээ.
“Earthset” буюу дэлхий сарны цаана жаргах үзэгдэл 6:41 p.m. ET (Зүүн цагийн бүс) цагт ажиглагдсан байна (НАСА)Багийн гишүүд болох НАСА-гийн сансрын нисэгчид Рийд Уайзман, Виктор Гловер, Кристина Коч, Канадын сансрын агентлагийн нисэгч Жереми Хансен нар ээлжлэн ажиллаж, ойролцоогоор 10 000 гэрэл зураг авчээ.
Orion хөлөг сарны цаагуур орж байх үед холбоо 40 минут орчим тасарсан байна. Энэ үеэр нисэгчид “Earthset” буюу дэлхий сарны цаагуур жаргаж буй мэт харагдах үзэгдлийг ажигласан нь Aполло 8-ын үеийн туршлагатай төстэй байв.
Зураг дээр сарны гадаргуугийн олон тогоо (crater) харагдаж, мөн Hertzsprung Basin хэмээх хоёр давхар цагираг бүтэцтэй бүс ажиглагдсан байна. Түүнчлэн Orientale Basin буюу сарны хамгийн залуу, том мөргөлдөөний тогоонуудын нэгийг анх удаа хүний нүдээр харжээ.
Orientale Basin болон шинээр нэрлэгдсэн хоёр тогоо болох Integrity болон Carroll нь харагдаж байна (НАСА)Нисэгчид Orientale тогооны ойролцоох хоёр жижиг тогоог нэрлэх санал гаргаж, нэгийг нь Orion хөлгийн нэрээр “Integrity”, нөгөөг нь командлагч Рийд Уайзманы талийгаач эхнэр Кэррол Тэйлор Уайзманы дурсгалд зориулан “Carroll” гэж нэрлэхийг санал болгосон байна. Энэ мөчид багийн гишүүд тэврэлдэж, НАСА-гийн сансрын удирдлагын төвд хүндэтгэл үзүүлжээ.
“totality” буюу бүтэн хиртэлт явагдаж, Дэлхийгээс цааш, сар нарны гэрлийг бүрэн халхалснаар хүний түүхэнд маш цөөн удаа ажиглагдсан үзэгдэл харагдсаy (НАСА)Нислэгийн дараагийн онцгой үйл явдал нь нар хиртэлт байв. Сар нарны гэрлийг халхлах үед нарны титэм (corona) болон “streamers” гэж нэрлэгдэх бүтэц тод харагдсан бөгөөд нисэгчид үүнийг “нялх үс шиг” гэж тодорхойлжээ.
Энэхүү бүтэн хиртэлт сансарт бараг нэг цаг үргэлжилсэн нь дэлхий дээрх хэдхэн минутын хиртэлтээс хавьгүй урт хугацаа юм. Энэ үеэр нисэгчид Ангараг , Сугар, Санчир гаригууд, одод болон “Earthshine” буюу дэлхийн ойсон гэрлийг ажигласан байна.
Orion нь хиртэлтийн үеэр сарны зүүн талд, нарны гэрлээр ар талаас нь гэрэлтэж харагдаж буй нь (НАСА)Нислэгийн дараа командлагч Рийд Уайзман НАСА-гийн шинжлэх ухааны багт талархал илэрхийлж, “биднийг гайхалтай туршлагаар хангаж чадлаа” гэж хэлжээ.
Эдгээр зураг болон мэдээлэл нь сарны үүсэл, бүтэц судлалд чухал хувь нэмэр оруулж, цаашдын сарны гадаргуу дээр буух ирээдүйн нислэгүүдэд суурь мэдээлэл болох юм.
Виктор Гловер, Кристина Коч нар Orion хөлгийн цонхоор сарны зургийг авч буй нь (НАСА)