Олон улсын жүдо бөхийн холбооноос Узбекистанд жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. “Ташкент-2026” тэмцээнд 78 орны 600 орчим жүдоч оролцож байна. Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын нарын зургаан дасгалжуулагчийн удирдлага дор нийт 18 жүдоч барилдана.
Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн медальтнууд тодорно.
60 кг-д О.Төгөлдөр, 66 кг-д Б.Тэмүүжин нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Л.Булган “В” хэсэгт, Ж.Анударь “С” хэсэгт багтжээ. Мөн 52 кг-д Л.Саяжаргал, 57 кг-д Б.Батсувд нар хэсгийн барилдаанаа эхлүүллээ.
“Ташкент-2026” тэмцээний медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 17:00-с эхэлнэ.