
Интернэт хяналт чангарч, Telegram-ийн нууцлалын бодлого өөрчлөгдөхтэй холбоотойгоор Оросын хэрэглэгчид Өмнөд Солонгосын KakaoTalk руу шилжих хандлага нэмэгдэж байна.
Оросын “Коммерсант” сонины мэдээлснээр 2026 оны 3-р сард KakaoTalk-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо Орост 436 400 хүрч, өмнөх сараас 82 хувиар өссөн байна. Энэ нь гадаад хэрэглэгчдийн 8.7 хувийг эзэлж байгаа аж.
Энэ өөрчлөлт нь Telegram-ийн аюулгүй байдлын сул тал илэрч байгаатай холбоотой. Дижитал шинжилгээний технологиор хураагдсан гар утаснаас устгасан мессежийг сэргээх боломжтой болсон нь шифрлэлтийн хамгаалалтыг тойрон гарах боломж олгож байна.
Cellebrite компани “Telegram, Signal, WhatsApp зэрэг аппуудын шифрлэгдсэн мессежийг хиймэл оюунд суурилсан хэрэгслээр илрүүлэх боломжтой” гэж мэдэгдсэн байна.
КакаоТаlk-ийн орос хэрэглэгчдийн өсөлт Мөн Павел Дуровыг 2024 онд баривчилснаас хойш Telegram хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах бодлогоо өөрчилж, шүүхийн шийдвэрийн дагуу хэрэглэгчдийн утасны дугаар, IP хаягийг өгөх болсон байна.
Өмнөд Солонгост Telegram 2024 оны 4-р улиралд 658 хэрэглэгчийн мэдээлэл өгсөн бол 2026 оны эхний улиралд энэ тоо 1435 болж өсжээ.
Нөгөө талаар Оросын эрх баригчид Telegram болон WhatsApp-д хязгаарлалт тавьж, хэрэглэгчийн мэдээллийг дотоодод хадгалах шаардлага тавьж байгаа бөгөөд “Max” гэх төрийн дэмжлэгтэй апп ашиглахыг уриалж байна.
Өмнөд Солонгосын Telegram хэрэглэгчдийн өсөлт Үүний улмаас хэрэглэгчид KakaoTalk руу шилжиж байгаа бөгөөд уг апп орос хэлний дэмжлэгтэй, мөн хэрэглэгчийн мэдээллийг дээд тал нь гурван хоног хадгалдаг нь өмнөх чат мэдээллийг эрх баригчид авах боломжийг хязгаарлаж байгаа юм.
Kakao энэ нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Оросын зах зээлд идэвхтэй маркетинг явуулахгүй байгаа нь гэнэтийн зохицуулалтын эрсдлээс болгоомжилж байгаатай холбоотой аж.