
ММСУХ-ны нэрэмжит “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан эхэллээ. Их насанд 64 хүлэг хурдалснаас Төв аймгийн Сэргэлэн сумын уяач П.Баярбатын хээр морь түрүүллээ.
Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Булган сумын уяач Н.Хүрэлээгийн хээр хурдалж, айргийн гурваар Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Х.Бат-Эрдэнийн түмний эх халиун давхисан байна.
“Дүнжингарав-2026” хаврын уралдааны гурван насны ангилалд түрүүлсэн хурдан морьдыг 20 сая төгрөгөөр байлах бол аман хүзүү 10, айрагдсан хүлгийг 4-8 сая төгрөгөөр шагнана. Мөн 6-10-т орсон хүлгийг 1 сая төгрөгөөр байлахаар болсон. Энэ удаа 20-р байр хүртэл мөнгөн шагналаар урамшуулах гэнэ.