
Олон улсын жүдо бөхийн холбооноос Унгарын Будапешт хотод “Их дуулга” тэмцээнийг зохион байгуулж байна. Өнөөдөр эхэлж буй тус тэмцээнд 70 орны 530 тамирчин өрсөлдөж байна.
Манай улсаас хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын удирдлага дор нийт 10 тамирчин оролцож байна. Тодруулбал, энэ удаагийн “Их дуулга”-д манай улсаас эрэгтиэй гурван жинд зургаа, эмэгтэй дөрвөн жинд дөрвөн тамирчин зодоглох юм.
Өнөөдөр хөнгөн жингийн барилдаан болж аваргууд тодорно. Эмэгтэйчүүдийн 48 кг-д олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Л.Сосорбарам нар барилдана.
48 кг-ын жинд Б.Баасанхүү С хэсэгт эхний барилдаанаа Нидерландын жүдоч Вандел Вератай барилдахаар болжээ. Мөн 52 кг-д М.Уранцэцэг “D” хэсэгт Польшийн бөх Кингатай, 57 кг-ын жинд Л.Сосорбарам Их Британы Гилестэй барилдахаар оноолт таарчээ.
Мөн эрчүүдээс 60 кг-д Н.Мэндсайхан, 66 кг-д Ө.Жанцандорж, Ө.Бямбасүрэн нар барилдана.
Будапештийн “Их дуулга” тэмцээн ням гарагт өндөрлөнө.