ОХУ-ын Саратов хотод жил бүр зохион байгуулдаг олон улсын циркийн эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцсон манай уран бүтээлчид “Мөнгөн титэм”-ийн эзэн болжээ. 11 дэх удаагийн тус тэмцээнд 17 орны эмэгтэй уран бүтээлчид оролцжээ. Тэмцээнд агаарын үзүүлбэрээр циркийн жүжигчин Д.Азжаргал, Б.Батчимэг нар “Мөнгөн титэм” хүртсэн байна.

Тэмцээний гранпри шагналыг зохион байгуулагч оросууд авсан бол Монгол, АНУ-ын уран бүтээлчид мөнгө, хүрэл цомыг хүртлээ.

Монголын циркчид 2025 он гарснаас хойш олон улсын дөрвөн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл цом хүртсэн амжилттай байна.