
Японы сүмо бөхийн холбооноос зохион байгуулдаг намрын тэмцээн ирэх долоо хоногт эхэлнэ. Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд барилдах бөхчүүдийн эгнээнд дархан аварга, Хөдөлмөрийн баатар Г.Өсөхбаярын хүү Томинофүжи Ө.Дэмиджамц дэвшсэн нь олны анхааралд өртөөд байгаа билээ. Тэрээр маэгаширагийн барууны 16-гаас босон барилдах юм.
Токиогийн башё эхлэхээс өмнө Ө.Дэмиджамц сүмо бөхийн холбоонд ярилцлага өгчээ. Тэрээр “Жюүрёод гурван башё барилдаад дээд зиндаанд дэвшсэндээ баяртай байна. Багшийнхаа зааж өгсөн бэлтгэлээр зиндаа ахилаа. Манай дэвжээнд цолтой бөх олон бий. Бүгд надад зөвлөгөө өгдөг. Би энэ башёд 10 давах зорилготой. Намайг бага байхад аав минь наадамд түрүүлээд баяр, найр хийдэг байсан. Би ч гэсэн тийм найр хийж үзмээр байна” гэж ярьсан байна.
Энэ жил 26 настай Томинофүжи Ө.Дэмиджамц “Исегэхама” дэвжээнд харьяалагддаг. Тэрээр 2024 оны тавдугаар сард хамгийн доод зиндаа болох жонокүчид барилдаж байсан бөгөөд 2026 оны гуравдугаар сард цолтой бөх болж дэвшсэн.