
Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ оны сүүлийн тэмцээн болох Кюүшюү башёогийн тав дахь өдрийн барилдаан боллоо. Жюүрёо зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс Тамашохо Э.Энхманлай Хацюуяамагаар тав дахь даваагаа авлаа. Ингэснээр манай бөх Вакатакакагэгийн хамтаар 5-0 гэсэн амжилтаар тэргүүлж байна.
Манай бусад бөхчүүдээс Асахифүжи Б.Очирсайхан дөрвөн даваа, нэг унаатай боллоо. Түүний хувьд тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна. Харин Чиёошома Г.Мөнхсайхан, Онокацү Б.Чойжилсүрэн нар таван барилдаанаас нэг л ялалт авлаа.