
Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг орчимд 10.0 мм бороо орж, салхи борооны өмнө баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, түр зуур секундэд 21 метр хүрч ширүүсэн байна.
2026 оны тавдугаар сарын 08-ны 08 цагаас тавдугаар сарын 09-ний 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ:
Хур тунадас: Өнгөрсөн хоногт төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгэээр 0.1-10.0 мм бороо орсон байна. Хоногийн нийлбэрээр хамгийн их нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг орчимд 10.0 мм, Булганы Орхонд 8.0 мм, Сэлэнгэ, Төв аймгийн Угтаалцайдам, Цээлд 5.0 мм, бусад хэсгээр 0.0-4.0 мм бороо орсон байна.
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар 1-6 градусаар сэрүүсэж, бусад нутгаар 1-10 градусаар дулаарч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Байдраг, Ерөө голын хөндийгөөр +10…+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +18...+24 градус дулаан байв.
Хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -5...+1 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+15 градус, бусад нутгаар +2…+8 градус дулаан хоносон байна.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, говь, хээрийн нутгаар секундэд 9-14 метр, түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт 2.0-8.0 мм бороо орсон байна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, түр зуур секундэд 21 метр хүрч ширүүсэн байна. Өдөртөө өмнөх өдрөөсөө 3 градусаар дулаарч +19...+21 градус дулаан, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -2 градус хүйтэн, бусад хэсгээр +3 градус дулаан хоносон байна.