
8 сартай жирэмсэн эмэгтэй болон 4 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөж, 3 настай охины биед хүнд гэмтэл учруулсан М.Батчулуунд холбогдох шүүх хурал шийдвэрээ танилцууллаа.
Гэмт хэрэгтэн М.Батчулууныг хэрэг хүлээх чадвартай хэмээн үзжээ. Улмаар биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхдийг онц харгис, хэрцгийгээр алсан гэм буруутайд болон биеэ хамгаалах чадахгүй бага насны хүүхдийг алахыг завдсан гэм буруутайд тус, тус тооцжээ.
Тиймээс шүүгдэгч М.Батчулууныг бүх насаар нь хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн шүүгдэгчээс 167 сая 197 мянган төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдөд тус, тус олгохоор болжээ.