
Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -4...-6 градус хүйтэн.
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Завхан, Заг-Байдраг голын эхээр -15...-20, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар -8...-13, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн.