
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэдгийг УИХ-ын дарга С.Бямбацогт танилцуулсан. Уг асуудлыг УИХ 14 хоногийн өмнө хэлэлцсэн ч санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь түүний хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан. Тухайн үед УИХ-ын дарга С.Бямбацогт "Би зургаан сарын өмнө "60 хувийн хүүтэй, апплейкешний зээл, 45 хувийн хүүтэй ББСБ-уудын зээлийн хүүг бууруул, иргэдээс зээлийн хүүнээс гадна элдэв шимтгэл авдгийг болиул" гэдэг үүрэг өгсөн. Гэтэл энэ үүрэг даалгавар биелэхгүй байна. Үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд өргөдлөө өгсөн. Түүнээс халж байгаа асуудал байхгүй" гэж байв. Улмаар энэ долоо хоногт дахин хэлэлцүүлж байгаа нь энэ.
УИХ-ын гишүүдийн олонх нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ.