
Азийн олимпын зөвлөлөөс “Айчи–Нагояа 2026” Азийн зуны спортын XX наадмыг ирэх есдүгээр сарын 19-өөс аравдугаар сарын 4-ний хооронд зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар наадмыг зохион байгуулах хороонд 45 үндэсний олимпын хорооны баг тамирчид 43 спортын 71 зай төрөлд нийт 11,003 тамирчин, 6264 дасгалжуулагч оролцохоор мэдүүлгээ өгчээ. Монголын баг 31 төрөлд нийт 303 тамирчин оролцуулахаар болсон байна.
Наадмыг зохион байгуулах Япон улсаас нийт 939 тамирчин оролцох бол БНХАУ-иас 815, БНСУ-аас 792 тамирчин өрсөлдөнө.
Ташрамд дуулгахад, “Ханжоу-2022” Азийн зуны спортын XIX наадмаас Монголын баг гурван алт, таван мөнгө, 13 медаль хүртэж, 45 орноос 22-р байр жагсав байв.