
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт болон сонгомол бөхийн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Казахстаны Астана хотод зохион байгуулж байна.
Өнөөдөр чөлөөт бөхийн тэмцээн эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 76 кг-ын жингийн барилдаанаар эхэлж, шөвгийн 16-д өрсөлдөх бөхчүүд эхнээсээ тодорлоо.
50 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгонжаргал эхний барилдаанаа Мароккогийн Хажар Канебтай хийж, эхний хагаст даралтаар яллаа. Манай тамирчин шөвгийн 16-д Польшийн бөх А.Голучовскатай барилдана. ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт Д.Отгонжаргал “Парис-2024” олимпын наадмаас хойш эхний тэмцээндээ оролцож байна.
57 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан Бразилийн бөх Пеналберийг 7:3-аар ялж, БНХАУ-ын Хун Кэсиньтэй барилдахаар боллоо.
Энэ удаагийн “Астана-2026” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “Боловсрол” телевизээр албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэж байна.