Монголын гүйлтийн цанын үндэсний шигшээ багийн тамирчид энэ долоо хоногт Францын Бессанс хотод болж буй нээлттэй тэмцээнд оролцож байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн тэшилт 7.5 км, 10 км зайн уралдаан боллоо. Манай цаначдаас 10 км-т ОУХМ Б.Ачбадрах 24 дүгээр байр, О.Золбаяр 47 дугаар байр, U-20 насны ангилалд А.Хүслэн 116 дугаар байр эзэллээ.
Мөн эмэгтэй цаначдаас 10 км-т Э.Ариунтунгалаг 27 дугаар байр, Б.Номин-Эрдэнэ 31 дүгээр байр, U20 насны ангилалд Н.Нандинцэцэг 39 дүгээр байрт орлоо. Уг нээлттэй тэмцээн өнөөдөр ойрын зай буюу 1.3 км тэшилт техникээр үргэлжилнэ.
