Өнөөдөр буюу тавдугаар сарын 25-нд цахилгаан шугам сүлжээнд хийх засварыг зарим дүүргийн хороонд хийнэ. Энэ үеэр дараах байршилд цахилгааныг тодорхой цагаар хязгаарлахаар болжээ.
Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо 361 гарам Рашаант хэсгийн Хөрөнгө оруулалтын банк, нуур болон ойр орчмоор 15.00-17.00 цагийн хооронд цахилгаан шугам сүлжээнд засварын ажил хийнэ.
Төв аймгийн Лүн сумын ногоон хэрэм-1, 2, Мөнх их мандал, Тэс петролиум, Батсүх үнээний ферм болон эдгээрийн ойр орчмоор 18.00 цаг хүртэл хязгаарлалт хийнэ. Мөн Батсүмбэр сумын Хужирын тохой болон ойр орчимд завар үйлчилгээний ажил хийхээр болжээ.