Говь-Алтай аймгийн Төгрөг сумын төвөөс баруун зүгт 38 км зайд өчигдөр буюу 2025 оны наймдугаар сарын 27-ны өдрийн 17:57:53 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг байна. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг.