
"Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнд байрлах төрийн тамганы хөшөөг буулгаж байна" гэсэн мэдээлэл цахим орчинд өнөө өглөөнөөс хойш түгсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас тайлбар хийлээ. Уг тайлбартаа "Төрийн ордны хойно байрлах "Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг Нийслэлийн хот тохижилтын газраас сэргээн засварлаж байна.
Засварын ажил дуусмагц хөшөөг буцаан байрлуулна" гэлээ.