
Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Жюү жицүгийн бүсний ангилалтай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мастерс ангилалд Монголын тамирчид амжилттай оролцож, нэг алт, 2 мөнгөн медаль хүртсэн бахархам амжилт үзүүллээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн “Говь пантера” дэвжээний тамирчин Б.Цолмон цэнхэр бүсний мастер 2 ангилалд амжилттай барилдаж, алтан медаль хүртэн дэлхийн аварга боллоо. Мөн "Хан-Уул Жюү Жицү" академийн тамирчин Г.Онолбаатар мастерсын М-4 ангиллын цагаан бүсний ангилалд мөнгөн медаль, Хэнтий аймгийн "Батноров хүчтэн" дэвжээний тамирчин А.Оюунзул цагаан бүсний мастер 1 ангиллын -95 кг жинд оролцож мөнгөн медаль хүртлээ.