
Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг шинэчлэн зарлалаа. Манай эрэгтэй дөрөв, эмэгтэй долоон тамирчин жингийнхээ шилдэг 20 тамирчны тоонд багтжээ. +100 кг-д Б.Гончигсүрэн гуравт бичигдсэн бол чансаагаа ахиулсан жүдочийн нэг бол 60 кг-ын Б.Сүхбат юм. Казахстаны Астанад болсон “Их дуулга”-д түрүүлсэн Б.Сүхбат 13-р байрт жагслаа. Харин эмэгтэйчүүдээс 63 кг-ын жинд гавьяат тамирчин Л.Энхрийлэн хоёрдугаар байраа хадгалсан бол олон улсын хэмжээний мастер Б.Ганхайч дөрөвт, 48 кг-д Ж.Анударь тавдугаар байрт бичигдлээ.
Монголын жүдочдын чансааг танилцуулъя.
Эрэгтэй:
60 кг: Б.Сүхбат 13, Э.Ариуболд 23, К.Ёолк 34, Т.Түмэнжаргал 48
66 кг: Ё.Басхүү 21, Б.Эрхэмбаяр 36, Ө.Жанцандорж 58
73 кг: Л.Анхзаяа 13, О.Уранбаяр 15, Э.Батзаяа 56
81 кг: О.Шинэбаяр 62
-100 кг: Б.Хүдэрчулуун 67
+100 кг: Б.Гончигсүрэн 3, О.Цэцэнцэнгэл 34, Ө.Пэрэнлэйжамц 74
Эмэгтэй:
48 кг: Ж.Анударь 5, Г.Наранцэцэг 12, Б.Баасанхүү 43, А.Мишээл 60
52 кг: М.Нандин-Эрдэнэ 10, Л.Сосорбарам 39, Б.Уранзаяа 42, Ц.Гал-Од 82
57 кг: Т.Ариунзаяа 11, Л.Сосорбарам 51, М.Цэндбазар 80, Э.Номинтуяа 93
63 кг: Л.Энхрийлэн 2, Б.Ганхайч 4, Х.Маралмаа 86
70 кг: Д.Есүй 51, Б.Ням-Эрдэнэ 65, С.Лхагвадулам 80
-78 кг: О.Хүслэн 83
+78 кг: А.Адъяасүрэн 17, Д.Номинзул 26