
Монгол хэл, бичиг үсгийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилготой “Үндэсний бичиг үсгийн баяр” 2026 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тохионо. Энэ хүрээнд Архивын ерөнхий газар болон Монголын Үндэсний музей хамтран үндэсний бичиг үсгийн өв, утга соёлын уламжлалыг олон нийтэд таниулах зорилготой “Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” тусгай үзэсгэлэнг дэглэн олон нийтэд толилуулна.
Тус үзэсгэлэнгээр Монголчуудын бичиг үсгийн түүхэн уламжлал, утга соёлын өвийн дурсгал, тухайлбал архивын сан хөмрөгт хадгалагдаж буй уг эх бичиг, гэрийн үеийн бичмэл, газрын зураг, захидал харилцааны 100 шахам баримтыг дээжлэн толилуулна.
Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс XVII-XX зууны үед хамаарах монгол бичгийн сонирхолтой дурсгал үйсэн номын хэсэг, тамга, бичгийн хэрэгсэл бийр, бэх, үнсэн самбар, бичгийн ширээ зэрэг үзмэр эд өлгийн зүйл дэглэн үзүүлэх юм.
Үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд 2026 оны 05 дугаар сарын 01-ний 11:40 цагаас нээлтээ хийж, энэ сарын 07 хүртэл нээлттэй ажиллана.
